Үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий заалт

1.1 orgilshop.mn нь Моннидер ХХК- ийн албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг цахим хуудсаар үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2 Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.

1.3 Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Моннидер ” ХХК /цаашид orgilshop.mn гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.

2. Цахим хуудас ба түүний үйл ажиллагаа

2.1 www.orgilshop.mn худалдааны тэмдэгтүүд нь “Моннидер”-ийн өмч бөгөөд энэхүү цахим хуудас лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

2.2 Хэрэглэгч цахим хуудасны талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг цахим хуудасны журмын дагуу илэрхийлэх, илгээх эрхтэй.

3. Цахим хуудасны хэрэглэгч ба бүртгэл

3.1 www.orgilshop.mn – ээр үйлчлүүлэхдээ хэрэглэгч бүртгүүлсэн байна, Дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэб бүртгэлд имэйл хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг илгээх заасан хүснэгтэд бөглөнө.

3.2 Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

3.3 Нэг хэрэглэгч нэг л имэйл болон нэг утасны дугаараар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр бүртгэлд ашиглагдахгүй.

4. Төлбөр тооцоо

4.1 Үйлчилгээний нийт төлбөр нь бараа бүтээгдэхүүний үнэ болон хүргэлтийн хаягт тохирсон төлбөрийн нийлбэр дүн байна.

4.2 www.orgilshop.mn - ээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийн төрлүүдээс сонгон төлбөрийг урьдчилан 100% төлсөн байна.

4.3 Төлбөр дутуу төлөгдсөн тохиолдолд хүргэлт хийгдэх боломжгүй.

4.4 Төлбөр илүү төлөгдсөн бол www.orgilshop.mn нь ажлын 3 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд буцаан шилжүүлнэ.

4.5 Интернет доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн буруутай, алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд www.orgilshop.mn хариуцах боломжгүй.

4.6 Хэрэглэгч нь дансны шилжүүлгээр төлбөрөө төлөхдөө зөвхөн өөрийн нэг л данснаас төлбөрөө болох буюу 2 данснаас хувааж төлөх боломжгүй.

4.7 Хэрэглэгч нь худалдан авах барааныхаа төлбөр тооцоог хийхдээ мэдээллээ буруу оруулснаас гарах ямар нэгэн эрсдэлийг хэрэглэгч дангаар бүрэн хариуцах ба байгууллага хариуцахгүй болно.

4.8 Бүртгүүлсэн хаягаар захиалга баталгаажмагц И-БАРИМТ 72 цагийн дотор илгээгдэх ба буруу имэйл хаяг бүртгүүлсэнтэй холбоотой асуудлыг orgilshop.mn сайт хариуцахгүй болно.

5. Хүргэлт

5.1 Захиалгын доод үнийн дүн 50,000 /тавин мянга/ төгрөг байна.

5.2 Зайсан Оргил, Яармаг Оргил, Энканто Оргил салбаруудын ойролцоох 5 км бүсэд хүргэнэ.

5.3 Тухайн өдрийн 17:00 цагаас хойших төлбөр хийгдэж баталгаажсан захиалгыг дараагийн өдрийн 12:00 цагаас өмнө хүргэлт хийгдэнэ.

5.4 Холбогдох хууль тогтоомжийн дагуу согтууруулах төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийн барааг сар бүрийн 01-ний өдөр хүргэлтэд гаргахгүй бөгөөд бусад өдрүүдэд зөвхөн 21 хүрсэн хүнд хүргэнэ.

5.5 Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтээр амрах өдрүүд, хил гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

6. Баримтжуулалт

6.1 Хүргэлтийн ажилтан нь захиалгын барааг хэрэглэгчид хүлээлгэн өгөхдөө худалдан авалтын талон /баримт/-ыг хамт өгч, өөрийн баримтад дээр гарын үсэг зуруулан авч баримтжуулна.

7. www.orgilshop.mn –аас худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс

7.1 Та захиалга хийхээсээ өмнө тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, www.orgilshop.mn – дээрх худалдан авах заавар унших, (Оргил худалдааны төв | Facebook – хуудас руу мэссэж бичих болон 7277-1010 дугаарын утсаар холбогдож нэмэлт мэдээлэл авах боломжтой.

8. Бөөний худалдаа

8.1 ААН, албан байгууллагын болон бөөний худалдан авалтын захиалгыг 96600571 дугаарт холбогдон захиалга өгнө үү

9. Бараа солих, буцаах

9.1 Барааг хүлээн авахдаа таны захиалсан барааны, хэмжээ, өнгө, загвар, тоо ширхэг зөв бүрэн таарч байгаа эсэхийг заавал шалгаж авна. Та барааг зохих ёсоор хүлээж авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тохиолдолд бараа буцаах болон солиулах боломжгүй болно.

9.2 Дараах нөхцөлд тухайн барааг буцаах боломжтой. Үүнд:

9.2.1.Захиалсан барааг хүлээн авах үед чанарын доголдолтой байх,

9.2.2.Хагарч цуурсан, амсраараа асгарсан, муудсан

9.2.3.Савлагааны жиндээ хүрэхгүй г.м

9.3 И-баримт бүртгэгдсэн тохиолдолд буцаалт хийх боломжгүй.

9.4 Онцгой бараа болон архи согтууруулах ундааны зүйлс огт буцаалт хийгдэхгүй болно.

АНХААР!!! Хэрэглэгчийн худалдан авсан тухайн бараанд дээрх нөхцөл үүссэн буцаах зайлшгүйтохиолдолд барааг хүлээн авсан цагаас хойш 24 цагийн дотор хүргэлт хийгдсэн салбар дээр өөрийн биеэр очиж худалдан авсан баримт /талон/-ыг үндэслэн буцаах боломжтой.

Нууцлалын баталгаа

1. orgilshop.mn нь “Моннидер” ХХК –ийн албан ёсны цахим хуудас бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг цахим хуудсаар үйлчлүүлэхэд бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2. orgilshop.mn нь хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх, худалдан авсан барааг хүргэх хөнгөлөлт, урамшууллын мэдээлэл цаг алдалгүй хүргэх зорилгоор ашиглана.

3. Хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц кодны нууцлалыг зөвхөн хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах бөгөөд өөрийн нэвтрэх нэр, нууц кодыг ямар ч тохиолдолд бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.

4. orgilshop.mn үл хамааран өөрийн буруутай үйлдлээс болж нэвтрэх нэр, нууц кодыг бусдад мэдэгдсэнээс үүссэн хохирол, хариуцлагыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.

Бараа солих, буцаах

Барааг хүлээн авахдаа таны захиалсан барааны, хэмжээ, өнгө, загвар, тоо ширхэг зөв бүрэн таарч байгаа эсэхийг заавал шалгаж авна. Та барааг зохих ёсоор хүлээж авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тохиолдолд бараа буцаах болон солиулах боломжгүй болно.

Дараах нөхцөлд тухайн барааг буцаах боломжтой. Үүнд:

1.Захиалсан барааг хүлээн авах үед чанарын доголдолтой байх,

2.Хагарч цуурсан, амсраараа асгарсан, муудсан

3.Савлагааны жиндээ хүрэхгүй г.м

АНХААР!!! Хэрэглэгчийн худалдан авсан тухайн бараанд дээрх нөхцөл үүссэн буцаах зайлшгүйтохиолдолд барааг хүлээн авсан цагаас хойш 24 цагийн дотор хүргэлт хийгдсэн салбар дээр өөрийн биеэр очиж худалдан авсан баримт /талон/-ыг үндэслэн буцаах боломжтой.

И-баримт бүртгэгдсэн тохиолдолд буцаалт хийх боломжгүй.

Онцгой бараа болон архи согтууруулах ундааны зүйлс огт буцаалт хийгдэхгүй болно.

Бөөний худалдаа

ААН, албан байгууллагын болон бөөний худалдан авалтын захиалгыг 96600571 дугаарт холбогдон захиалга өгнө үү